Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР “ICT EXPO 2023”-Т ОРОЛЦОЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2023” Үндэсний соёл амралтын хүрээлэнд албан ёсоор эхэлж, тус арга хэмжээнд оролцож буй ТЦҮЗГ-ын үйл ажиллагаатай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар болон холбогдох албан тушаалтнууд танилцлаа.

Энэ жилийн арга хэмжээнд Тажикстан улсын Аж үйлдвэр, технологийн тэргүүн дэд сайд Isojon Qurqonzoda болон Азийн хөгжлийн банк, НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд, “Amazon”, “Naver”, “Google”, “ICore” зэрэг дэлхийн тэргүүлэх группуудын удирдлагууд, АНУ, Тайланд, БНСУ, Япон, Казакстан, Тажикстан, Энэтхэг улсын 150 гаруй хөрөнгө оруулагч, хамтын ажиллагааны түншүүд оролцов.

“ICT FORUM” мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх нь буюу “Mindgolia” уриатайгаар өнөөдөр буюу 2023 оны 6 сарын 9-ны болж байна.