Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БАГАНУУР ДҮҮРЭГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур дүүргийн 30.000 гаруй иргэд төрийн үйлчилгээг өөрт ойрхон байрлах “ХУРДАН” цэгээс авах боломж бүрдэж байна.

Багануур дүүргийн 4-р хорооны байранд өнөөдөр төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг нээлтээ хийлээ. Ингэснээр зөвхөн энэ цэгээр 4 болон 5-р хорооны 10200 гаруй иргэд мөн төвийн хэсэгт байгуулагдсан бусад 2 цэгт 1-3-р хорооны 20.000 гаруй иргэд төрийн 36 байгууллагын 440 үйлчилгээг операторын горимоор авах боломжтой болж байна.

Нээлтэд:

  • УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир;
  • ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар;
  • ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицулалтын газрын дарга Б.Оргил;
  • Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд;
  • Засаг даргын орлогч Б.Балжинням;
  • 4-р хорооны засаг дарга Ж.Мөнхцэцэг нар болон иргэд оролцлоо.