“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймагт “Цахим ур чадвар” олгох сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтыг Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нээсэн ба тус сургалтад танхимаар 60 албан хаагч, цахимаар 24100 албан хаагч, нийт 160 албан хаагчид оролцож, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн талаар санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.