Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан баг “Digital First-D1” арга хэмжээг өнөөдөр /2024.03.27/ Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэд оролцсон өргөн хүрээтэй, олныг хамарсан үйл ажиллагаа болж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

