Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БУЛГАН АЙМГИЙН “ХУРДАН” КЛУБИЙН ГИШҮҮД “ENJOY AI” РОБОТ КОДЧИЛЛЫН ТЭМЦЭЭНД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад анх удаа робот кодчиллын улсын аварга шалгаруулах “Enjoy AI” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд нийслэл болон 21 аймгаас 5–17 насны нийт 330 орчим сурагч оролцож, дэвшилтэд технологийн чиглэлээр ур чадвараа сорин өрсөлцсөн юм.

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн сургагч багш Н.Ганцолмонгийн удирдлага дор оролцож, дэлгэцгүй кодчилол, дрон кодчилол, робот кодчилол гэсэн гурван төрлөөр өрсөлдөж 4-р байр эзэллээ.

Тэмцээнд амжилттай оролцсон “Цахим Элч” нартаа болон Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн хамт олонд баяр хүргэе.