“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгууд дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсүүд болон “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан баг өнөөдрөөс /2023.11.20/ ажлаа эхлүүлээд байна.

Дээрх үйл ажиллагаа нь 5 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулна. Үүнд:
- Цахимжсан төрийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгааг авах
- Цахим үйлчилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа авах
- Ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулах
- Байгууллагуудын олон шатлалт үйлчилгээний сайжруулалт хийх
- Хуучин үйлчилгээний систем дэх өөрчлөлт хийх
- Шинээр нэвтрэх үйлчилгээ судлах бодлогын даалгавар боловсруулах
- Сумдын үйлчилгээний ажилтнуудад сургалт хийх
- ERP/DOCX сургалт зохион байгуулах
- Иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулах
- Судалгааны үр дүнг нэгтгэх
- Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн шийдвэрлэх албан хаагчдын сургалтад хамруулах.
