Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТЦҮЗГ-ЫН ТОМИЛОЛТЫН БАГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан томилолтын баг орон даяар бүх нийтийн цахим ур чадвар дээшлүүлэх III үе шатны сургалт зохион байгуулах, шинээр томилогдож буй аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргын ажлыг хүлээлцэх чиглэлээр Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд өнөөдөр /2024.09.24/ Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяатай уулзаж аймгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын төлөвлөгөөг танилцуулж шинээр томилогдож буй хэлтсийн дарга Ц.Энхчимэгт салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд хийгдэх ажлын талаар чиглэл өглөө.