Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336-Р АНГИЙН АЛБА ХААГЧИД ЦАХИМ УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд аймгийн төвөөс 50–60 км орчим зайд байрлах зэвсэгт хүчний 336-р ангийн албан хаагчдад зориулсан цахим хэрэглээний аюулгүй байдлын сургалт амжилттай зохион байгуулагдаж, 50 гаруй алба хаагч идэвхтэй оролцлоо.

Сургалтын үеэр албан хаагчид цахим орчны аюулгүй байдал, цахим залилан, хиймэл оюунд суурилсан халдлага, хиймэл оюуныг өөрийн хэрэгцээнд ашиглах аргачлал зэрэг сэдвээр мэдлэг олж, урьдчилан сэргийлэх арга техник суралцсан байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү сургалтыг нээж үг хэлэхдээ: “Цэргийн алба зөвхөн бие бялдрыг сорих бус, оюуны чадамж, шийдвэр гаргах чадвар, сахилга бат, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх онцгой орчин юм. Өнөөдрийн сургалтаас авч буй мэдлэг, туршлага нь зөвхөн өөрийгөө бус, гэр бүл, найз нөхөд, хамт олноо цахим орчны эрсдэлээс хамгаалахад чухал хувь нэмэр оруулах болно” гэдгийг уриаллаа.

Албан хаагчид сургалтад идэвхтэй оролцож, асуулт асууж, туршлагаа хуваалцан мэдлэгээ бататгасан сургалт боллоо.

error code: 522