Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн албан хаагчдад Цахим ур чадвар олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд өнөөдөр (2023.10.25) Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 40 гаруй ажилтан, албан хаагчдад сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн Дарга Б.Отгонбаяр
- “Мэдээллийн аюулгүй байдал”
- “Хэрэгцээт цахим хуудас”
- “Цахим дүр төрх” сэдвээр,
Сургалт хөгжлийн Мэргэжилтэн Т.Гантогтох
- Аз жаргалтай ажиллаж, амьдрах сэдвээр тус тус лекц, илтгэлийг танилцуулав.
Мөн төрийн байгууллагууд ажилтнуудынхаа цахим ур чадварыг дээшлүүлэх хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт хүсэлт илгээж, сургалтад хамрагдах боломжтой юм.



