Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨВ АЙМАГТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН “ХУРДАН” КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төв аймагт хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгэмд нөлөөлөх, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой өсвөрийн “ХУРДАН” клуб байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа, Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Довдонцэрэн нар оролцож, клубийн 33 гишүүнд батламжийг нь гардуулан өглөө.

Мөн Сургалт хөгжлийн хэлтсээс дэвшилтэд технологи, хиймэл оюуны хэрэглээ, цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах зэрэг сэдвээр сургалт орж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүллээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, өсвөр үе, залуучуудаар дамжуулан бүх нийтийн цахим ур чадварыг сайжруулах, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд ахлах ангийн сурагчдын “ХУРДАН” клубийг байгуулж, өнөөдрийн байдлаар улс даяар 3000 гаруй сурагчдыг эгнээндээ нэгтгээд байна.