Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” 24/7 ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй хүргэх, иргэн төвтэй цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны байранд төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх “ХУРДАН” 24/7 цэгийг нээлээ.

Тус цэг нь хорооны байранд байршуулсан анхны “ХУРДАН” цэг бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулахад түүчээлэн ажиллалаа. Ингэснээр тухайн дүүргийн иргэд долоо хоногийн бүх өдөр, 24 цагийн турш төр, хувийн хэвшлийн 600 орчим төрлийн үйлчилгээг цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, өөрт ойр байршлаас авах нөхцөл бүрдэж байна.

Шинэ цэг ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн хэмжээнд “ХУРДАН” үйлчилгээний 5 цэг, 23 киоск төхөөрөмж ажиллах боломж бүрдлээ. Энэ нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, үйлчилгээ авахад тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулахад чиглэсэн бодит алхам юм.

Түүнчлэн иргэдэд үйлчилгээний байршлын мэдээллийг шуурхай хүргэх, өөрт хамгийн ойр “ХУРДАН” цэгийг хялбар олох боломж бүрдүүлэх зорилгоор цэгүүдийн байршлыг Google Maps платформд бүртгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь цахим шилжилтийн үндсэн зорилго юм. Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, иргэдэд цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр үйлчилгээг шуурхай, хялбар авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.