Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР”-ЫН ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛНА

Facebook
Twitter
LinkedIn

“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар”, “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-ын удирдлагууд өнөөдөр /2024.03.15/ уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын Төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газраас хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ хийж үйл ажиллагааг нь оновчлон, лавлагаа, тодорхойлолт, олон шатлалт үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлэх юм. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар сайжирч, олон шат дамжлагагүйгээр ХУРДАН хүргэх боломжтой болох юм.

May be an image of 2 people, newsroom and text