Тус хуулийн төсөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Мэдээллийн технологи, программ хангамж үйлдвэрлэлийн салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Хэлэлцүүлгийн үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайд Н.Учрал мэдээллийн технологийн хуулийн төсөл батлагдсанаар:
– Хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байр нэмэгдэх;
– Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч нарт төрөөс үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийг тодорхойлох;
– Салбарын олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах боломжийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтойг тодотгов.




