Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүх нийтийн Цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 4-р сургуулийн багш, ажилтан, ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.

Уг сургалтаар Орчин үеийн дэвшилтэт технологиуд, Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал E-Kids ашиглалт, ач холбогдолын талаар хүргэн ажиллаж байна.
