Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГЦ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран иргэдийн цахим гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Цахимд зөв байя” уриатай сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Өнөөдөр /2024.10.03/ Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 сурагчид:

Монгол улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал

Хиймэл оюун ухаан

Танилт, нэвтрэлт, нууцлалт

Хувийн мэдээллээ зохистой удирдах

Цахим ул мөрөө хамгаалах нь

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх

Цахим орчин дахь донтолт ба сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.