Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран иргэд өөрсдийгөө цахим гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Цахимд зөв байя” уриатай сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байна.

/2024.10.25/ Баянхонгор аймгийн 280 төрийн албан хаагчдад кибер аюулгүй байдлаа хэрхэн хангах, хамгаалах, цахим ул мөрөө зүй зохистой удирдах, хиймэл оюун ухаан зэрэг өргөн хүрээний 10 сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.

Тус сургалтад аймаг сумдын удирдах албан хаагчид болон холбогдох төрийн албан хаагчид хамрагдсан байна.