2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас боловсруулсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжид тусгагдсан ажлуудыг орон нутагтаа бүрэн хэрэгжүүлж анхны “Жишиг цахим аймаг” болж цахим шилжилтэд түүчээлсэн.
Өнөөдөр /2024.11.12/ Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээлэл технологийн ажилчид болон хойд, төвийн бүсийн цахимжилтыг хариуцсан хэлтсийн дарга нарыг оролцуулан ЦАХИМ аймгаас-УХААЛАГ аймаг руу хэрхэн шилжих талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжсэн системүүдийг иргэдийн хэрэглээтэй хэрхэн уяж нутагшуулах, ухаалаг аймаг болохын тулд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай цахимжилтаа хэрхэн холбож уялдаа холбоотой ажиллах талаарх гарц шийдлийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагыг бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.