Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа байршлаасаа 20 минутад төрийн үйлчилгээг авах стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нартай ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга М.Уранчимэг, Нийслэл хариуцсан хэлтсийн дарга Ж.Даваасүрэн нар цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцлоо.