Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга М.Уранчимэг, Нийслэл хариуцсан хэлтсийн дарга Ж.Даваасүрэн нар Хан-Уул дүүргийн хороодод байрлах “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааны одоогийн нөхцөл байдал болон байгууллагаас цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцлоо.