Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ХААН Банкны эрхэм харилцагч та Төрийн үйлчилгээг ойроос авах боломжтой боллоо.

Facebook
Twitter
LinkedIn

Та ХААН Банкны бүрэн цахим DIGI GO салбаруудад байршиж буй Төрийн цахим үйлчилгээний ХУРДАН киоск машинаас өөрт хэрэгтэй үйлчилгээг шуурхай аваарай.

Үүнд:

• Төрсний бүртгэлийн лавлагаа

• Иргэний үнэмлэхийн лавлагаа

• Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

• Автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

• Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт

• Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа

• Гаалийн зөрчлийн лавлагаа зэрэг бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой.

Бүрэн цахим DIGI GO салбарын байршил:

ХУД, 24-р хороо, Белмонте хотхон, 1-р давхарт

ХУД, 15-р хороо, Тара центр худалдааны төв, 1-р давхарт

БГД, 26-р хороо, Парко ривера худалдааны төв, 1-р давхарт

БЗД, 26-р хороо, Парк од молл худалдааны төв, 1-р давхарт

БЗД, 25-р хороо, Нарны зам, Түмэн молл худалдааны төв, 1-р давхарт

СБД, 11-р хороо, Go to market худалдааны төв, 1-р давхарт

Чингис хаан олон улсын нисэх буудал, 2-р давхарт

Та DIGI GO дижитал салбар, цэгүүдээр үйлчлүүлэн үнэт цагаа хэмнэж, ая тухыг мэдрээрэй!