Увс аймгийн Засаг даргын дэргэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клуб байгуулагдлаа. Өсвөр үеийнхэнд төрийн цахим үйлчилгээ, цахим ур чадварын талаарх мэдлэг, ур чадвар олгох, цахим хэрэглээний зөв дадал хэвшүүлэх, тэдний оролцоо, манлайллыг дэмжих зорилготой бөгөөд 33 гишүүнтэйгээр нээлтээ хийсэн юм.

Нээлтийн үйл ажиллагаанд:
– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар (цахимаар)
– Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа (цахимаар)
– Увс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Ганцоож
– Боловсролын газрын Хүүхэд хөгжил хамгаалал, тэгш хамруулах боловсрол хариуцсан ахлах арга зүйч Б.Бүрнээхүү
– Цахим сургалт, мэдээллийн сүлжээ хариуцсан ахлах арга зүйч Х.Дондогмаа
– Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Болорцэцэг нар биечлэн оролцсон байна.

“ХУРДАН” клуб нь цаашид хүүхэд, залуусыг дэмжсэн олон төрлийн сургалт, практик хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мэдлэг, чадварыг нь хөгжүүлэх юм
