Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БУЛГАН АЙМГИЙН АХМАДЫН “ХУРДАН” КЛУБИЙН 30 ГИШҮҮНД БАТЛАМЖИЙГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Facebook
Twitter
LinkedIn

Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас гаргасан 2024 оны судалгаагаар нийт ахмадын 21.9 хувь нь мэдээллийн ур чадвартай буюу цахим орчинд ажиллах чадамжтай гэсэн дүн гарсан.

Иймд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймаг дахь салбар байгууллагаараа дамжуулан ахмадуудын цахим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын талаар ойлголт, мэдлэг өгөх зорилгоор ахмадын “ХУРДАН” клубийг байгуулан ажиллаж байна.

Булган аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдсан ахмадын “ХУРДАН” клубийн нээлтийн үйл ажиллагаанд:

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяраар ахлуулсан баг, Булган аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Булган нар оролцож, клубийн 30 гишүүнд батламж гардуулан өглөө.