Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ДАРХАН-УУЛ: “ХУРДАН” КЛУБИЙН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

“ХУРДАН” клубийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой тус тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчаас бүрдсэн эрэгтэй 16, эмэгтэй 4 баг хоёр өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа нар оролцсоноос гадна “ХУРДАН” клубийн тэргүүн А.Тэмүүжин клубийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс