Ахмадын цахим ур чадвар хамгийн бага байгаагаас үүдэн тэд өдөр тутмын амьдралдаа шаардлагатай эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, төлбөр тооцоо, харилцаа холбоо зэрэг үйлчилгээг авахын тулд цаг хугацаа алдаад зогсохгүй цахим гэмт хэрэг, залиланд хамгийн ихээр өртөж байна.
Тиймээс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар 21 аймаг дахь салбар байгууллагаараа дамжуулан ахмадын цахим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын талаар ойлголт, мэдлэг өгөх зорилгоор “ХУРДАН” клубийг байгуулж байна.




