Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Нэгдсэн ажлын албаны санаачилгаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” гурван төрөлт тэмцээнийг 06-р сарын 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгууллаа.

Тэмцээнд зүүн зүсийн ахлах ангийн 168 сурагч ур чадвараараа өрсөлдөж, багийн дүнгээр Сүхбаатар аймгийн оролцогчид тэргүүлсэн юм.

ДРОН ЖОЛООДЛОГЫН ТЭМЦЭЭН:

– Өөрөө угсрах буюу DIY төрөл

1-р байр: Хэнтий аймгийн 4-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Хантүшиг

2-р байр: Дорнод аймгийн 5-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Түвшинжаргал

3-р байр: Дорнод аймгийн Политехникийн коллежийн сурагч Ц.Энхтөр

– Сонирхогчдын төрөл

1-р байр: Хэнтий аймгийн 1-р сургуулийн 11д ангийн сурагч Ч.Аригун

2-р байр: Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн 9б ангийн сурагч Б.Цэлмэг

3-р байр: Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн 9г ангийн сурагч Б.Ананд

– Тоглоомын буюу Toy төрөл

1-р байр: Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн 9б ангийн сурагч Т.Тэмүүжин

2-р байр: Сүхбаатар аймгийн 4-р сургуулийн 9б ангийн сурагч Э.Ананд

3-р байр: Хэнтий аймгийн 1-р сургуулийн 11д ангийн сурагч Э.Агар

ЦАХИМ СПОРТЫН ТЭМЦЭЭН:

Mobile Legends төрөл

1-р байр: Сүхбаатар аймаг, Sky Force

2-р байр: Сүхбаатар аймаг, EQURINOX

3-р байр: Хэнтий аймаг, Eclipse

MVP тоглогч: Сүхбаатар – “Rustz Skyforce”

PUBG MOBILE

1-р байр: Хэнтий аймаг, TEAM12

2-р байр: Сүхбаатар аймаг, TEAM1

3-р байр: Сүхбаатар аймаг, TEAM3

MVP тоглогч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжлийн боловсролын сургуулийн 2-р курсийн оюутан Г.Баярбат

ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН

Нэгдүгээр байр: Дорнод аймгийн 8-р сургуулийн 10б ангийн сурагч Т.Энэрэл

Хоёрдугаар байр: Сүхбаатар аймгийн 4-р сургуулийн 12а ангийн сурагч Ч.Бүжин

Гуравдугаар байр: Хэнтий аймгийн 1-р сургуулийн 11д ангийн сурагч М.Нармандах

Тусгай байр:

– Хэнтий аймгийн 1-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Оюундарь

– Дорнод аймгийн 8-р сургуулийн 10в ангийн сурагч А.Мөнхжин