Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ХОВД АЙМГИЙН 9 СУМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” КИОСК МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Гэрэгэ киоск” ХХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын бүх сум, суурин газар, хилийн боомтуудад “ХУРДАН” киоск машиныг байршуулахаар зорин ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон холбогдох албаны хүмүүс Ховд аймгийн Мөст, Дөргөнө, Буянт, Ховд, Мөнххайрхан, Алтай, Манхан, Чандмань, Булган сумдын удирдлагуудад Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” киоск машиныг хүлээлгэн өглөө.

Мөн энэ үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод байгууллагын үйл ажиллагаа, төрийн цахим үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.

“ХУРДАН” киоск машинаас иргэд:

Улсын бүртгэлийн үйлчилгээ

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа

Татварын тайлангийн мэдээлэл

Татварын өрийн үлдэгдэл

Хуулийн этгээдийн татан буугдсан эсэх

Газар эзэмших эрхийн лавлагаа зэрэг төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой.