Улаанбаатар хотоос 86 км зайтай оршдог Багахангай дүүрэг 2 хороотой. 5000 гаруй иргэдтэй. Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг тус дүүргийн 2-р хорооны байранд нээгдсэн бөгөөд операторын горимоор иргэдэд үйлчилж байна.

Ийнхүү Улаанбаатар хотын алсагдсан дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээ ойртож заавал хотын төвийг зорьж төвлөрөл, ачаалал үүсгэлгүйгээр өөрт хэрэгтэй лавлагаа, мэдээлэл, тодорхойлолтоо авах боломжтой болж байна.

Тус дүүргийн удирдлагууд;
Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан,
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир;
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон холбогдох албан хаагчид оролцлоо.


