Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

21 АЙМАГ ДАХЬ “ХУРДАН” ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын нийслэл болон 21 аймаг дахь хэлтсийн “ХУРДАН” цэгийн үйлчилгээний 24 ажилтанг хөгжүүлэх сургалтыг хоёр өдрийн хугацаанд зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь төрийн үйлчилгээг хүргэх ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, туршлага судлах, ЦХХХЯ болон салбар байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцуулах зорилготой.May be an image of 3 people, people studying and text

Сургалтын хүрээнд:

ТЦҮЗГ-ын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын Дарга Б.Одбаяр;

  • Мэдээлэл технологийн орчин үеийн чиг хандлага,
  • Кибер аюулгүй байдлын талаар суурь ойлголт,

Сургалт хөгжлийн хэлтсийн Дарга Б.Отгонбаяр;

  • Мэдээллийн аюулгүй байдал,

Сургалт хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг;

  • Төрийн үйлчилгээний операторын системд нэмэгдсэн үйлчилгээнүүд,

Сургалт хөгжлийн хэлтсийн Мэргэжилтэн Т.Гантогтох;

  • Илтгэх ур чадварын сургалт,
  • Мэтгэлцээний сургалт,
  • Багийн ажиллагаа,

Захиргаа удирдлагын газрын Архивын зааварлагч, арга зүйч Т.Эрдэнэхишиг;

  • Албан хэрэг хөтлөлт,

Жендерийн үндэсний хорооны Жендэрийн үндэсний чадавх сургалтын бодлого хариуцсан Мэргэжилтэн Б.Наранцацрал;

  • Эрх тэгш ажиллаж амьдрах,

“Edu time” төвийн сургагч багш Ж.Эрдэнэбаяр;

  • Суралцах арга барил,

“Hand pro” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Сургагч багш Г.Оргилболд;

  • Тэгш байдлын тухай,

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ХСХАБА-ны Эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмон;

  • Эрүүл амьдраx зэрэг сэдвүүдээр илтгэл, сургалтыг танилцуулав.

Ингэснээр үйлчилгээний ажилтны харилцаа хандлага, байгууллагын баг хоорондын уялдаа холбоо сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэн, аймаг, орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээний чанар сайжирна гэсэн үр дүнг хүлээж байгаа юм.

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, newsroom and text that says 'Hий Mirroring'