Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь технологи, программ хангамжийн сэдвээр мэдээ бэлтгэдэг “7OS” хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүртээмжтэй хүргэх, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах, бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн цахим үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд өргөн хүрээнд түгээн сурталчлахад чиглэсэн мэдээ, сурвалжилга, контент бэлтгэж түгээх юм.

Мөн нийслэл болон 21 аймаг дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, өсвөр үеийнхэн, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Түүнчлэн талууд үндсэн чиг үүргийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ, нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүдэд харилцан дэмжлэг үзүүлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн цахим үйлчилгээг ил тод, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлжээ.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд:
-Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар
-Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек
-Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Анхбаяр
-“7OS” хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ
-“7OS” хэвлэл мэдээллийн байгууллагын бизнес хөгжлийн захирал Б.Баянбат зэрэг хоёр байгууллагын төлөөлөл оролцлоо.

