Булган аймаг 11 дүгээр сарыг Төрийн албан хаагчдын аян болгон зарлаж аяны хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн албан хаагчийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг өнөөдөр /2024.11.13/ зохион байгууллаа.

Сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Чанар хяналтын газрын мэргэжилтэн Б.Улсболд, Сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганчимэг, Сургалт хөгжлийн мэргэжилтэн М.Анужин, И-Монгол УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн нар дараах сэдвийн хүрээнд сургалтыг удирдан явуулав.

Цахим хөгжлийг дэмжих багц хууль, www.shilen.gov.mn –ний ойлголт хэрэглээ, тайлан хэрхэн гаргах тухай, Төрийн албан хаагчийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтын хүрээнд E-Mongolia ERP систем, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас www.gov.mn тухай, ашиглалтын зааварчилгаа өгөх зэрэг мэдээллийг хүргэв.

Сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, агентлаг байгууллагын дарга, бичиг хэргийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтан, сумдын ЗДТГ-ын дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтнууд зэрэг 140 албан хаагчид хамрагдаж цахим ур чадвараа нэмэгдүүллээ.



