Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Баян-Өлгий аймагт 21 ширхэг “ХУРДАН” киоск машин хүлээлгэн өгснөөр 13 сум, 1 тосгон, хилийн боомт болон аймгийн төвийн томоохон байгууллагууд киоск машинаар бүрэн хангагдлаа.

“ХУРДАН” киоск машин хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд:
– Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен
– Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан,
– Баян-Өлгий аймгийн Тамгын газрын дарга Ө.Тиянах
– Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан нараас гадна аймгийн болон сумдын удирдлагууд оролцлоо.

Ингэснээр Баян-Өлгий аймгийн иргэд төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой боллоо.
