Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ХУРДАН” КЛУБИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Хэвлэлийн хүрээлэн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд иргэдийн мэдээллийн боловсролын өнөөгийн түвшин тодорхойлох, цаашдын бодлого, арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх зорилгоор хэвлэл мэдээллийн суурь боловсролын судалгааг улсын хэмжээнд зохион байгуулна.

Мөн “ХУРДАН” клубийн гишүүд болон холбогдох байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр талууд харилцан тохиролцлоо.

Санамж бичиг байгуулах ёслолд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Анхбаяр, Цахим шилжилт, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг нар оролцсон бол Хэвлэлийн хүрээлэнг төлөөлж гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Түншлэл хариуцсан менежер Д.Ариунцэцэг, Хөтөлбөр хариуцсан менежер З.Энхбаяр, судлаач Б.Дэлгэрбуян болон холбогдох албан хаагчид оролцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь иргэдийн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өсвөр үе болон төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.

error code: 522