Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТНОО “ЦАХИМД Ч НАЙЗ БАЙЯ” ҮНДЭСНИЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЖ, СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян нийслэл Улаанбаатар хотод албан ёсоор нээлтээ хийж, нээлтийн үйл ажиллагааны хүрээнд сурагчдын оролцоонд тулгуурласан сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “Google Developer Groups Ulaanbaatar”-тай хамтран, “Yes Mongolia” төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр 21 аймгийн өсвөрийн “ХУРДАН” клубийн 1000 гаруй гишүүн цахимаар, нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй гишүүнийг танхимаар хамруулан хиймэл оюуны сургалтыг онол, практикийн түвшинд хослуулан зохион байгуулснаараа онцлогтой боллоо.

Сургалтын үр дүнд оролцогчид хиймэл оюуны талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, технологийг зөв зохистой ашиглах ур чадвараа хөгжүүлсэн төдийгүй цаашид үе тэнгийнхэндээ мэдлэг, туршлагаа түгээх, манлайлан оролцох суурь чадавхыг бүрдүүлсэн юм.

Мөн “ХУРДАН” клубийн гишүүд “Цахимд ч найз байя” уриалгыг дэмжин, цахим орчинд бие биеэ хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, эерэг харилцааг түгээхийг уриалсан нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлсэн нь онцлог боллоо.

Тэд өөрсдийн оролцоонд тулгуурлан контент бүтээх, уриалга дэвшүүлэх, үе тэнгийнхэндээ зөв хэрэглээг таниулах зэрэг идэвхжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

error code: 522