Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Аймаг хариуцсан хэлтсийн дарга М.Алимаа даргаар ахлуулсан сургалтын баг Сүхбаатар аймагт чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх нийт албан хаагчдыг чадавжуулах, мэдлэг, чадвар олгох мэдээллээр хангах сургалтад нийт 5 үйлчилгээний албан хаагчид хамрагдаж дараах сэдвийн хүрээнд мэдлэг ур чадвараа дээшлүүлэв.
- ТЦҮЗГ-ын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилго,
- Үйлчилгээний ажилтны түр журам,
- Холбогдох хууль тогтоомж болох цахим хөгжлийн багц хууль,
- Хувь хүний хөгжил, харилцаа хандлага,
- Операторын систем дээр ажиллах заавар, тоног төхөөрөмжийн холболттой холбоотой мэдээлэл.