Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

Хичээл 2: Цахим орчин дахь хүүхдийн эрх

Facebook
Twitter
LinkedIn

Дэлхийн улс орнуудын цахим хэрэглээний судалгааны тайлан-д 2025 оны
жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 83 хувь буюу 2,93 сая хүн
интернэт хэрэглэж байгаа бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд
хийсэн судалгаа2-аар Монгол Улсын хүүхэд, өсвөр үеийнхний 90 хувь нь өдөр бүр
интернэт, сошиал медиа ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 87
хувь нь цахим орчинд ямар нэгэн төрлийн эрсдэл, дарамттай тулгарч байсан хэдий
ч тэдгээр хүүхдийн эцэг, эхчүүдийн 91 хувь нь хүүхдээ энэ төрлийн эрсдэлд өртөөгүй
гэж үздэг байна.

Дээрх судалгааны үр дүн, цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг,
зөрчлийн тоон мэдээлэл, холбогдох байгууллагын зөвлөмжид үндэслэн хүүхэд, эцэг
эх, асран хамгаалагчийн хүүхдийг цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор Харилцаа холбооны
зохицуулах хороо нь НҮБ-ын Хүүхдийн Сан, ТЭСО групптэй хамтран “Цахим орчинд
хүүхдээ хамгаалъя” төслийг амжилттай хэрэгжүүлж, сургалтын багц модулийг
боловсруулан олон нийтийн хүртээл болгоод байна.


Хүүхэд, эцэг эх, багш ажилтны цахим орчин дахь хүүхэд хамгааллын мэдлэг
ойлголтыг нэмэгдүүлэхэд танай байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал тул
нийт 23 хичээлээс бүрдэх “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургалтын модулийг та бүхэнд цувралаар танилцуулж байна.

Хоёрдугаар хичээлээр хүүхдүүд хүүхдийн үндсэн эрх болон цахим орчин дахь эрх, үүргийн талаар мэдлэгээ дээшлүүлэв. Суралцагчид эрх ба хүсэл гэсэн ойлголтуудын ялгааг танин мэдэж, цахим орчинд мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн нууцаа хамгаалуулах зэрэг эрхүүдийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн бусдын зураг, мэдээллийг зөвшөөрөлгүй түгээхгүй байх, цахим орчинд бусдын эрхийг хүндэтгэх зэрэг хариуцлагатай хэрэглээний талаар ойлголт авсан юм.

Хичээл үзэх : https://www.youtube.com/watch?v=5y_2cswqLGM

error code: 522