БНХАУ-ын Худалдааны яамны харьяа “Олон улсын бизнесийн академи (Academy for International Business Official)”-аас цахим торгоны замын бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах, Бүс ба Зам дагуух орнуудын зохицуулалтыг сайжруулах зорилгоор 32 улсын 300 гаруй мэдээлэл технологийн удирдах албан хаагчид тус семинарт хамрагдлаа. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг төлөөлөн Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б. Одбаяр оролцлоо. Тус семинар нь Ухаалаг хот, Үүлэн тооцоолол ба IoT, Үүлэн тооцоолол ба дата, Ухаалаг газар тариалан, Ухаалаг төр зэрэг таван чиглэлээр зохион байгуулагдлаа.
Семинарын үеэр төрийн байгууллагуудын үйлчилгээ, хяналт, засаглалыг шийдвэр гаргалтын түвшинд сайжруулж, засгийн газрыг үр ашигтай, түргэн шуурхай, иргэдэд ээлтэй, хүнд сурталгүй нийгмийг бүтээхийн тулд мэдээллийн өгөгдөл, үүлэн тооцоолол, интернэт, блокчэйн, хиймэл оюун ухаан болон бусад тоон технологиудыг тасралтгүй сайжруулах шаардлагатай. Цаашлаад эдийн засгийн зохицуулалт, зах зээлийн хяналт, нийгмийн удирдлага, төрийн үйлчилгээ гэсэн дөрвөн чиг үүргийг цахимжуулж, нэгдсэн сүлжээнд хамруулж хиймэл оюун ухааныг хөгжүүлсээр байна хэмээн онцлон тэмдэглэв.