REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ХУРДАН” ЦЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Говь-Алтай аймгийн Төвд 2023 оны тавдугаар сарын 12-ны өдөр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн “ХУРДАН” төвийн нээлт боллоо.

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” иргэн танд хүргэх “ХУРДАН” цэгийн нээлтийн арга хэмжээнд

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан,
  • Аймгийн ЗДТГ-н дарга Ш.Эрдэнэбат,
  • Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Мөнхжаргал,
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил
  • Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Сумьяабазар нар оролцож иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл өглөө.

Нээлтэд Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Цахилгаан холбооны газар, Мэдээлэл сүлжээний газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Шуудан үйлчилгээний газрын удирдлага, төлөөлөл оролцлоо.

Өнөөдрийн байдлаар Төрийн үйлчилгээний цахим хэлтэс 3 байршилд “ХУРДАН” үйлчилгээний цэгийг нээн ажлаа эхлүүллээ. Цаашид аймгийн төвд 1 цэгийг нээхээр төлөвлөж байна.