Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд Дорнод аймгийн 14 сумын Засаг дарга, сумдын төсөвт байгууллагын удирдлагууд, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, албан хаагчид зэрэг 400 гаруй төрийн албан хаагчид /2023.11.23/ оролцлоо.

Тус зөвлөгөөнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан “Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэр, түүний хүрээнд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-г танилцуулав.




