Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур дүүргийн 30.000 гаруй иргэд төрийн үйлчилгээг өөрт ойрхон байрлах “ХУРДАН” цэгээс авах боломж бүрдэж байна.
Багануур дүүргийн 4-р хорооны байранд өнөөдөр төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг нээлтээ хийлээ. Ингэснээр зөвхөн энэ цэгээр 4 болон 5-р хорооны 10200 гаруй иргэд мөн төвийн хэсэгт байгуулагдсан бусад 2 цэгт 1-3-р хорооны 20.000 гаруй иргэд төрийн 36 байгууллагын 440 үйлчилгээг операторын горимоор авах боломжтой болж байна.
Нээлтэд:
- УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир;
- ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар;
- ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицулалтын газрын дарга Б.Оргил;
- Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд;
- Засаг даргын орлогч Б.Балжинням;
- 4-р хорооны засаг дарга Ж.Мөнхцэцэг нар болон иргэд оролцлоо.