Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.18) Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг салбар байгууллагууд болох “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК, “Шуудан холбоо” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК болон үүрэн холбооны байгууллагуудын төлөөллүүдтэй уулзав.
Уулзалтаар салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож, холбогдох асуултуудад хариулт өглөө.
Салбарын төлөөллүүдийн зүгээс цалин хангамж, нийгмийн асуудлуудыг эн тэргүүнд шийдэх шаардлага байгааг онцолж байв.