Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Архангай аймагт төрийн цахим үйлчилгээг операторын горимоор хүргэх албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Цэцэрлэг хотод 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад нийт 21 албан хаагчид хамрагдлаа.

Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж, үйлчилгээний нэр төрөл, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар цаашид үе шаттайгаар чадавхжуулах сургалт хийхээр ажиллаж байна.
