REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Өнөөдөр (2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр) Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хаанаас ч ойрхон хүргэх төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төв албан ёсоор нээгдлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд:

– Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг;

– Аймгийн Засаг дарга Г.Батсуурь;

– Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл;

– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан;

– Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энх-Орчлон, холбогдох албан хаагчид болон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж, үг хэлэв.

Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй Аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд;

Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “Монгол шуудан ХК”-ийн байранд;

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын байранд;

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын байранд;

Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын байранд тус тус байрлаж, төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг операторын горимоор үзүүлж байна. Цаашлаад төрийн 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг иргэд маань “ХУРДАН” төвөөр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм.

Удахгүй төрийн үйлчилгээг иргэд бүх сумаас авах боломжийг бүрэн бүрдүүлэхээр ажиллаж байна.