REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ОРОН НУТАГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМД НЭВТЭРСЭН ҮЙЛЧИЛГЭЭНД ПРОЦЕССЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ДАХИН ЗАГВАРЧЛАХ АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд энэ долоо хоногт Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгууд дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсүүд болон “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан баг ажиллалаа.

Энэ сарын 27-ны өдрөөс 5 хоногийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

Цахимжсан төрийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгааг авах

Цахим үйлчилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа авах

Ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулах

Байгууллагуудын олон шатлалт үйлчилгээний сайжруулалт хийх

Хуучин үйлчилгээний систем дэх өөрчлөлт хийх

Шинээр нэвтрэх үйлчилгээ судлах бодлогын даалгавар боловсруулах

Сумдын үйлчилгээний ажилтнуудад сургалт хийх

ERP/DOCX сургалт зохион байгуулах

Иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулах

Судалгааны үр дүнг нэгтгэх

Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн шийдвэрлэх албан хаагчдын сургалтад хамруулах.