REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УУЛЗАЛТ “АДМИН-2023” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Админ-2023” арга хэмжээ нь мэдээллийн технологийн хөгжлийг, төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, аюулгүй байдлын чадавх, чадварыг бэхжүүлэх, шинэ техник технологийн шийдлийн талаар харилцан мэдээлэл солилцох, арга туршлагаа хуваалцах зорилго бүхий арга хэмжээ юм.

Тус арга хэмжээнд:

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нээж;

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Цахим шилжилт, бодлого хэрэгжилт”;

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дарга П.Батбаатар “Төрийн үйлчилгээний цахим шилжилт”;

Үндэсний дата төв УТҮГ-ын Захирал М.Баттулга “Цахим шилжилтийн суурь дэд бүтэц”;

Үндэсний дата төв УТҮГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Э.Баттөр “Төрийн үүлэн тооцооллын систем mcloud”;

И-Монгол академи УТҮГ-ын Aхлах инженер Г.Мөнх-Эрдэнэ “Мэдээлэл солилцооны үндсэн болон дэмжих систем”;

Фибо глобал ХХК-ын Гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд илтгэгчид 90 байгууллагын 550 гаруй мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.