REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМАНД “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар улсын хэмжээн дэх 125 дахь “ХУРДАН” цэгээ Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нээлээ.

Нээлтэд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Аймаг хариуцсан хэлтсийн дарга П.Чинбат, Нийслэл хариуцсан хэлтсийн дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох албаныхан оролцлоо.

Бор-Өндөр суманд “ХУРДАН” цэг нээгдсэнээр тус сумын 10000 гаруй иргэнд төрийн үйлчилгээ илүү ойртож, ямар нэг лавлагаа авах, бичиг баримт бүрдүүлэхийн тулд 180 км-ийг туулж, Хэнтий аймгийн төвийг зорих шаардлагагүй болсонд иргэд баяртай байна.