Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яаманд өнөөдөр (2024.01.16) “Төрийн үйлчилгээний цэг – Хаанаас ч ойрхон” уриатай “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Кувейт, Катар, Бахрейн Улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн цахим үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.