REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭД ӨСВӨРИЙН “ХУРДАН” КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр чадварлаг боловсон хүчний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Тиймээс ахлах ангийн сурагчдын цахим ур чадварыг дээшлүүлж, мэргэжил сонголтод нь туслах, цаашлаад ажлын байран дээр гараад технологийн дэвшлийг ашиглах чадамжтай болгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэд өсвөрийн “ХУРДАН” клубийг байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд:

– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар (цахимаар)

– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга М.Уранчимэг (цахимаар)

– Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Тиянах

– Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Б.Айдын

– Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан

– Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Бахытгүл нар оролцож, клубийн гишүүдэд баяр хүргэн амжилт хүслээ.

Баян-Өлгий аймагт “ХУРДАН” клуб байгуулагдсанаар хүүхэд, залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголт нэмэгдэж, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдан сайн дурын “ЦАХИМ ЭЛЧ” болон бэлтгэгдэх боломж бүрдэж байна.