Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн (дрон) спортыг хөгжүүлж, техник технологийн салбарт шаардлагатай чадварлаг хүний нөөц бэлтгэх суурийг бий болгох, хүүхэд, залуучуудын дрон технологийн сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь дэмжих зорилгоор энэ сарын 29, 30-ны өдрүүдэд “DroneX Mongolia 2025” тэмцээнийг “ДАРХАН ЮНАЙТЕД АРЕНА” спорт цогцолборт зохион байгуулах гэж байна.
Тэмцээний төрлүүд:
– Сонирхогчдын (Commercial);
– Тоглоомын (Toy);
– Өөрөө угсрах (DIY);
Хамрах хүрээ:
12–18 насны хүүхэд, залуус оролцох боломжтой!
Бүртгэл:
4 дүгээр сарын 26-ний өдрийг хүртэл аймаг, нийслэлийн “ХУРДАН” цэгээр болон цахимаар явагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар