REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

АХМАДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД “МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБОО” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих, төрийн цахим үйлчилгээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зорилгоор “Монголын ахмадын холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг үзэглэх үйл ажиллагаанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, “Монголын ахмадын холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс оролцов.

Судалгаагаар улсын хэмжээнд ахмадын цахим ур чадвар хамгийн бага байгаагаас өдөр тутмын амьдралдаа шаардлагатай үйлчилгээг авахад цаг хугацаа алдаж, цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж байна.

Иймд талууд хамтран ажиллах хүрээнд:

• Нийслэл болон 21 аймагт ахмадын “ХУРДАН” клуб байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх;

• Ахмадын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, “сургагч багш” бэлтгэх;

• Мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах;

• Клубийн гишүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь аймагт ахмадын “ХУРДАН” клуб байгуулагдаж, 388 гишүүнтэй болсон байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам