REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

АРХАНГАЙ АЙМАГ: ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ОРЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс Эрдэнэбулган сумын 7 багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудад албан бичиг солилцооны дундын систем ашиглах, цахим суурьтай баримт бичиг боловсруулах талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтын агуулга:

  • ERP системийн танилцуулга
  • ERP систем дээр албан бичиг төлөвлөх
  • Тоон гарын үсэг ашиглан цахим суурьтай бичиг баримтад гарын үсэг зурах
  • Ирсэн албан бичгийг шийдвэрлэх, хариу өгөх

Тус сургалт нь төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг илүү хялбар, үр дүнтэй болгоход чиглэсэн юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс